Өнөөдөр эхлэх жүдо бөхийн Монтреалын гран при тэмцээнд 50 орны 249 тамирчин оролцож байна.
Япон улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй тав, нийт 11 тамирчин оролцож байгаагаас дараах алдар цуут бөхчүүд барилдах юм.
- -60кг жинд олимпийн хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга Такато Наохиса
- -73кг жинд олимпийн алт, мөнгөн медальт Сойчи Нашимото
- -81кг жинд олимпийн хүрэл, дэлхийн аварга Нагасе Таканори
- -90кг жинд олимпийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Машу Бейкер
- -100кг жинд олимпийн хүрэл, дэлхийн аварга Нага Рюносуке
- +100кг жинд олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Харасава Хисаяёоши
- Эмэгтэйчүүдийн -78кг жинд дэлхийн аварга Хамада Шори
- Эмэгтэйчүүдийн +78кг жинд дэлхийн хошой аварга Сара Асахина нар багтаж байгаа юм.
Мөн түүнчлэн БНСУ-аас дараах дэлхийн хэмжээний тамирчид оролцож байна.
- Эмэгтэйчүүдийн -48кг жинд дэлхийн аварга Лий Хёокёонг
- Эмэгтэйчүүдийн -52кг жинд олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Жон Бокён
Харин Франц улсаас ганцхан тамирчин оролцож байгаа нь олимпийн хошой аварга, дэлхийн найман удаагийн аварга домогт аварга Тэдди Ринер барилдаж байна. Тэрээр 2017 оноос хойш дэвжээнээ гараагүй байгаа ба энэ удаагийн гран при тэмцээнээс дэвжээнээ эргэн ирэлт хийж байгаа юм.
Шууд дамжуулалтын хуваарийг энд дарж үзнэ үү.