Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг болох Монтреал Гран при тэмцээн энэ сарын 5-7 өдрүүдэд Канад улсын Монтреал хотноо зохион байгуулагдана.
2019 оны наймдугаар сард Япон улсын Токио хотноо зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө гурван улсад гран при зохион байгуулагдах хуваарьтай байна. Тодруулбал:
- Долоодугаар сарын 5-7 өдрүүдэд Монтреал Гран при /Канад улс Монтреал хот/
- Долоодугаар сарын 12-14 өдрүүдэд Будапештийн гран при /Унгар улс Будапешт хот/
- Долоодугаар сарын 25-31 өдрүүдэд Загреб гран при /Хорват улс Загреб хот/
Дараалан гурван гран при тэмцээнд олон тамирчид хамрагдах ба дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилго, цаашлаад олимпийн эрхийн оноо цуглуулах боломжууд юм. Энэ удаагийн Монтреалын гран при тэмцээнд урьдчилсан мэдүүлгээр 60 орны 300 гаруй тамирчин оролцохоор байна.
Манай улсаас Монтреал гран при тэмцээнд нэг тамирчин оролцож байгаа ба эрэгтэйчүүдийн -66кг жинд Г.Хэрлэн оролцох юм. Мөн олон улсын шүүгч Энхцэцэг тэмцээнийг дэнсэлнэ.
Тэмцээний хуваарийг танилцуулбал:
Долоодугаар сарын 5-ны өдөр: /Улаанбаатарын цагаар/
- 23:00 цагаас эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг, эрэгтэйчүүдийн -60, -66кг жингүүдийн урьдчилсан барилдаан явагдана.
Долоодугаар сарын 6-ны өдөр:
- 05:00 цагаас эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг, эрэгтэйчүүдийн -60, -66кг жингүүдийн медалийн төлөөх барилдаан.
- 23:00 цагаас эмэгтэйчүүдийн -63, -70кг, эрэгтэйчүүдийн -73, -81кг жингүүдийн урьдчилсан барилдаан явагдана.
Долоодугаар сарын 7-ны өдөр:
- 05:00 цагаас эмэгтэйчүүдийн -63, -70кг, эрэгтэйчүүдийн -73, -81кг жингүүдийн медалийн төлөөх барилдаан
- 23:00 цагаас эмэгтэйчүүдийн -78, +78кг, эрэгтэйчүүдийн -90, -100кг, +100кг жингүүдийн урьдчилсан барилдаан явагдана.
Долоодугаар сарын 8-ны өдөр:
- 05:00 цагаас эмэгтэйчүүдийн -78, +78кг, эрэгтэйчүүдийн -90, -100кг, +100кг жингүүдийн медалийн төлөөх барилдаан