Жүдо бөхийн Бакугийн их дуулга тэмцээний эхний өдрийн медалийн төлөөх барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Бакугийн их дуулга тэмцээнд манай улсаас 14 тамирчин хүч үзэх ба өнөөдөр тэмцээний эхний өдөр Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумьяа тэргүүтэй долоон бөх барилдсан юм.
Өнөөдөр барилдсан бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -60кг жинд МУГТ Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн төлөө Францын Х.Валидетэй барилдан ваза-ари үнэлгээгээр яллаа. Хоёр бөхийн хувьд урьд өмнө нь хоёр удаа тааран барилдахад манай Д.Амартүвшин хоёуланд нь ялж байсан бол ялалтынхаа тоог гурав болголоо.
Харин яг одоо эрэгтэйчүүдийн -66кг жинд өнөөдөр тун сайн барилдаануудыг үзүүлсэн Ё.Басхүү хүрэл медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон болох Азербайжаны жүдоч А.Ибрахимтэй барилдахаар дэвжээнээ гарч ирээд байна.