Хоккей ДАШТ: Финландчууд хагас шигшээд "Гоолын бороо оруулав"
Хоккей ДАШТ: Финландчууд хагас шигшээд "Гоолын бороо оруулав"

Сурталчилгаа
Хоккей ДАШТ: Финландчууд хагас шигшээд "Гоолын бороо оруулав"

 

ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзсэн ба шөвгийн 4 багийн тоглолт явагдаж дууслаа.

Хагас шигшээгийн эхний учраа болох Америк болон Оросын шигшээ багуудын тоглолт 2:1 харьцаагаар Америкийн багийн хожлоор дууссан. Уг тоглолтын тойм мэдээ уншихыг хүсвэл энд дарж уншина уу.

Хагас шигшээгийн дараагийн багууд Швейцарь болон Финландын багуудын тоглолт гоол арвинтай болж өнгөрлөө. Швейцарийн хувьд шөвгийн 8-д хэний ч таамаглаагүй тоглолтыг үзүүлсэн ба Шведийн шигшээ багийн 2:0 харьцаагаар хожиж хагас шигшээд шалгараад байсан юм. Харин Финландын хувьд Канадын багийг 2:1 харьцаагаар хожин хагас шигшээд шалгарсан билээ. 

Бид өмнө нь мэдээлж байсанчлан Швейцарийн шигшээ баг түүхэндээ 1998 онд нэг л удаа ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан баг юм. Харин Финландын хувьд 4 удаагийн дэлхийн аварга (1987, 1998, 2015, 2016 онууд), 5 удаагийн мөнгө, 6 удаагийн хүрэл медаль хүртээд байгаа агуу замналтай баг юм. 

Тоглолт эхлээд ердөө минут хүрээгүй байхад Финландын 27 дугаартай довтологч Ялонин Жесс  тоглолтын эхний гоолыг хийж орхив. Энэхүү гоолоос хоёрхон минутын дараа дараагийн гоолыг Финландын 25 дугаартай Талвити Аарне хийлээ. Энэ мэтчилэн тоглолт эхлээд 7 минутын дотор Финландын баг тоглолтыг 4:0 болгож дөнгөв. 4 дэх гоол бол үнэхээр ганган гоол байлаа. Маш холоос хүчтэй цохиж орууллаа. Хоёрдугаар үед дахин 2 гоол оруулснаар оноо 6:1 болж тоглолтын хувь заяа үндсэндээ шийдэгдсэн байлаа. 

Финланд болон Швейцарийн хагас шигшээ тоглолтын тойм бичлэг: 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0