Канад улсын Ванкувер болон Викториа хотноо шайбтай хоккейн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 43 дах удаагийн тэмцээн он дамнан явагдаж байна. ДАШТ-д оролцож буй 10 улсын баг 2 хэсэгт хуваагдан хүч үзсэн ба шөвгийн 4 багийн эхний тоглолт урд шөнө явагдсан байна.
Магадгүй дэлхийн хамгийн хүчтэй багууд болох Орос болон Америкийн шигшээ багууд хагас шигшээд хоорондоо учраа таарсан байна. Энэ хоёр баг хоёулаа дэлхийн 4 удаагийн аварга багууд. Хэн хожсон нь дэлхийн 5 дахь аваргын цомоо өргөх нь бараг тодорхой тоглолт боллоо. Түрүү жил шөвгийн 8-д хоорондоо таарахад Америк 4:2 харьцаагаар Оросуудыг медальгүй хоцроож байсан түүхтэй. Энэ удаад харин хагас шигшээд хоорондоо таарсан тул Америк цааш финалд тоглохоор болж Оросууд хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй үлдлээ.
Тоглолтын нэгдүгээр үеийн эхэнд Оросууд эхний гоолыг хийлээ. Гэвч шүүгч нар энэ гоолыг тооцсонгүй. Учир уг гоолыг хийхдээ цохиураа ашиглаагүй гэсэн шалтгаан байсан болов уу. Нэгдүгээр үеийн 14 дэх минутанд Америкийн 18 дугаартай довтлогч Вахлстром Оливер тоглолтын эхний гоолыг хийлээ. Хагас шигшээ тоглолт тул хоёр багийн тоглогчид маш их дарамттай тоглож байсан нь зүйн хэрэг юм. Эхний үеийн төгсгөлд багууд хоорондоо гар зөрүүлээд амжив. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Америкчууд дахин нэг гоол хийж тоглолтыг 2:0 харьцаагаар Америкчууд илүүрхээд эхлэв. Харин 33 дахь минутанд Оросын багийн довтлогч Денисэнко Григоры энэ тоглолтын сүүлийн бөгөөд багийнхаа нэр төрийн 1 гоолыг хийв.
Ийнхүү хагас шигшээгийн тоглолт 2:1 харьцаагаар Америкийн багийн ялалтаар өндөрлөв.
Америк болон Оросын шигшээ багуудын хагас шигшээд тоглосон тоглолтын тойм бичлэг