Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид сар гаруй хугацаанд Европ тивийн гурван тэмцээн болон хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.
Ширэн бээлийтнүүд ирэх зургаа дугаар сарын 15-ныг хүртэл Польш, Герман, Нидерланд, Чех улсуудад тэмцээн болон хамтарсан бэлтгэл хийх юм. Тодруулбал: Польш улсад Фелик стам дэлхийн цомын тэмцээн (дэлхийн чансааны оноо олгох), Герман улсад олон улсын хамтарсан бэлтгэл, Нидерланд улсад олон улсын тэмцээн, Чех улсад Усти Над Лабем дэлхийн челленж (дэлхийн чансааны оноо олгох) тэмцээнүүдэд оролцох юм.
Тэгвэл манай баг, тамирчид эхний тэмцээн болох дэлхийн чансааны оноо олгох Феликс Стаммын тэмцээнд гурван мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 54 кг жинд М.Энхжаргал, эрэгтэйчүүдийн 50 кг жинд А.Баттулга, 54 кг жинд Х.Билгүүнсайхан нар тус тус мөнгөн медалийн эзэд болсон юм. Мөн түүнчлэн 54 кг жинд Г.Лундаа, 65 кг жинд Б.Мишээлт нар хүрэл медаль хүртэж Монгол улсын шигшээ баг багийн дүнгээр есдүгээр байранд орлоо. Баг, тамирчдадаа баяр хүргэхийн сацуу амжилт хүсье.
Монгол тамирчдын тулааны бичлэгийг https://www.facebook.com/LiveTVSportNews хуудаснаас хүлээн авч үзнэ үү.