Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн -125кг жинд М.Лхагвагэрэл үзүүрлэлээ.
Серби улсын нийслэл Белград хотноо зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ өндөрлөх шатандаа орж байна.
ОУХМ Батхуягийн Хулан, ОУХМ Долгоржавын Отгонжаргал нар мөнгөн медаль хүртсэнээр манай эмэгтэй баг багийн дүнгээр дөрөвдүгээр байрт шалгарч 12 сард АНУ-ын Айова мужийн Коралвилл хотод болох Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор баталгаажууллаа.
Тэгвэл манай эрэгтэйчүүдийн медалийн салхийг хагалан ОУХМ М.Лхагвагэрэл “Токио-2022” олимпын наадмын мөнгө, “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт, 2017, 2018, 2019 оны дэлхийн аварга алдарт Гено Петриашвилиг хагас шигшээд буулган авч ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ. Мөн түүнчлэн 57 кг жинд Занданбудын Занабазар урамтай сайхан барилдаж хүрэл медалийн болзол хангалаа.