Ронни аварга снукер биллиардын ноён оргил гэдгээ баталлаа

Сурталчилгаа
Ронни аварга снукер биллиардын ноён оргил гэдгээ баталлаа

46 дахь удаагийн мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж домогт Ронни О Сулливан долоо дахь удаагаа цом өргөлөө. 

 

Энэ цагийн снукер биллиардын шилдгүүд болох дэлхийн чансааны №1, дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан болон дэлхийн чансааны №2, 2019 оны дэлхийн аварга Жадд Трамп нар аваргын төлөө тунан үлдэж Ронни 18:13 харьцаагаар хожил байгуулан түрүүллээ. 30 жилийн турш мэргэжлийн төвшинд тоглохдоо Ронни аварга снукер биллиардын түүхэн дэх хамгийн хамгийн тодотгол бүхий амжилтуудыг бүтээсэн байна. Өдгөө 46 настай тэрээр найман удаа дэлхийн аваргын төлөө өрсөлдөж дараах дэлхийн шилдгүүдийг буулган авсан байдаг. 

2001 онд Жон Хиггинсийг 18:14-өөр хожсон
2004 онд Грэм Доттыг 18:8-аар хожсон
2008 онд Али Картерыг 18:8-аар хожсон
2012 онд Али Картерыг 18:11-ээр хожсон
2013 онд Барри Хоукинсыг 18:12-оор хожсон
2014 онд Марк Сэлбид 18:14-өөр ялагдсан
2020 онд Кирен Вилсоныг 18:8-аар хожсон
2022 Жудд Трампыг 18:13-аар хожсон

Өнгөрсөн хугацаанд Ронни аварга ДАШТ, Мастерс, Их Британийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр долоон удаа буюу мэргэжлийн снукер биллиардын оргил гурван тэмцээнээс нийт 21 цом өргөөд байна. 

Мэргэжлийн снукер биллиардын түүхэнд Рей Реардон 1978 онд 45 насандаа дэлхийн аварга болж байсан бол Ронни энэ жил 46 насандаа дэлхийн аварга болсноор түүхэн дэх дэлхийн аварга болсон хамгийн ахмад тамирчин болж байна. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0