Мэргэжлийн снукер биллиардын 46 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (дөрөвдүгээр сарын 16-ны өдөр) хөшгөө нээлээ.
Дөрөвдүгээр сарын 2-13-ны өдрүүдэд нийт 128 биллиардчид урьдчилсан шатанд өрсөлдөж шигшээ шатанд 32 тамирчин өрсөлдөж байна. Дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг 16 тамирчин болон урьдчилсан шатнаас шалгарсан 16 тамирчин буюу нийт 32 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний салхийг хагалан өнгөрсөн онд дөрөв дэх удаагаа ДАШТ-д түрүүлсэн Марк Селби Уэлсийн Ж.Жонесийг 10:7 харьцаагаар буулган авч хоёрдугаар шатанд шалгарлаа.
Мөн түүнчлэн өчигдөр дэлхийн чансааг тэргүүлж буй дэлхийн зургаан удаагийн аварга Р.О.Сулливан тоглолтоо эхлүүлсэн ба түүний өрсөлдөгч нь Д.Гилберт байлаа. ДАШТ-д долоон удаа түрүүлсэн домогт аварга С.Хендритэй зэрэгцэхийн тулд Роннид нэг түрүү хэрэгтэй байгаа нь дамжиггүй. Тэрээр эхний тоглолтдоо өөртөө итгэлтэйгээр 6:3 харьцаагаар илүүрхэн өндөрлүүлсэн. Өнөөдөр тэрээр тоглолтоо үргэлжлүүлэх учиртай.
Мэргэжлийн снукер биллиардын 46 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оноолтыг танилцуулж байна.