Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Хару башёгийн дөрөв дэх өдөр дээд зиндааны монгол бөхчүүд хоорондоо учраа таарч гоёмсог барилдаануудыг үзүүллээ. Дөрвөн өдрийн дараах байдлаар Озеки Митакеуми, Такаяасү нар нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байгаа бол тэдний араас Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн нарын 11 бөх гурван даваа, нэг унаатайгаар нэхэж байна.
Өчигдөр дээд зиндаанд барилдсан Монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:
Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан (2-2) - Маэгашира 6 Хокутофүжи (2-2)
Комүсүби Хошорюу С.Бямбасүрэн (2-2) - Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил (1-3)
Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (3-1) - Секиваке Вакатакакаге (3-1)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (3-1) - Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (2-2)
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг улбар шар өнгөөр тодруулан тэмдэглэсэн.