Ронни аварга нэмэлт урамшуулал шаардлаа

Сурталчилгаа
Ронни аварга нэмэлт урамшуулал шаардлаа

Мэргэжлийн снукер биллиардын Туркийн мастерс тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна. 

 

Өнгөрөгч 2021 оны есдүгээр сард Турк улсад анх удаа мэргэжлийн снукер биллиардын Туркийн мастерс тэмцээн зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байсан ч ковид-19 цар тахал болон Турк улсад гарсан ой хээрийн томоохон түймрийн улмаас хойшилсон юм. Тэгвэл тус тэмцээн өчигдөр (гуравдугаар сарын 7-ны өдөр) хөшгөө нээлээ. 
Дэлхийн чансаа олгох тус тэмцээнд дэлхийн зургаан удаагийн аварга домогт Ронни О Сулливан нэмэлт урамшуулал нэхэмжилсэн бөгөөд дэлхийн мэргэжлийн биллиард болон снукерийн холбооны ерөнхийлөгч Жэйсон Фергюсон татгалзсан хариу өгснөөр домогт аварга тэмцээнд оролцохоос татгалзлаа. Албан бус эх сурвалжийн мэдээгээр Ронни аварга зургаан оронтой мөнгөн дүн бүхий шагнал нэмэлтээр хүссэн байна. Жэйсон Фергюсон ерөнхийлөгч Ронни аваргын шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд "Өрсөлдөөн шударга байх ёстой. Хэн нэгэн аварга нэмэлт урамшуулал авах нь шударга биш" хэмээн сэтгэгдлээ хэлсэн байна. 

Мөн түүнчлэн дэлхийн чансааг тэргүүлж буй Марк Селби, Нейл Робертсон нарын аваргууд хувийн шалтгааны улмаас тус тэмцээнд оролцоогүй юм.  

Харин дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс, гурван удаагийн аварга Марк Уиллиамс болон Шаун Мөрфи нарын дэлхийн аваргууд өрсөлдөж байна. Өчигдөр хэсгийн эхний тоглолт явагдсан ба Жон Хиггинс аварга Уэлсийн залуу тамирчин Дилан Эмэриг 5:2 харьцаагаар буулган авахдаа карьерийнхаа 880 дахь 100-гаас дээш оноог авлаа. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0