Ронни аварга дөрөв дэх удаагаа Европын мастерст финалдлаа

Сурталчилгаа
Ронни аварга дөрөв дэх удаагаа Европын мастерст финалдлаа

Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох Европын мастерс тэмцээний шигшээ тоглолтод өрсөлдөх тамирчид тодорлоо. 

 

Тэмцээний эхний тойргуудад М.Селби, Ж.Трамп, Ж.Хиггинс зэрэг домогт аваргууд эхний тойргуудад "өвдөг шороодсон" тоглолтуудын тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Хагас шигшээ тоглолтод 2006 оны дэлхийн аварга Шотландын Грийм Дотт өнгөрөгч сард зохион байгуулагдсан Герман Мастерс тэмцээний шөвгийн дөрөвт шалгарсан БНХАУ-ын залуу тамирчин Фан Зенгюуд 6:4 харьцаагаар хожигдлоо. Харин нөгөө хагас шигшээд дэлхийн зургаа 2003 оны Европын мастерс тэмцээний аварга домогт Ронни О Сулливан БНХАУ-ын Лиан Венбог 6:2 харьцаагаар буулган авч дөрөв дэх удаагаа Европын Мастерс тэмцээний финалд тунан үлдлээ. Тэд өнгөрсөн хугацаанд 11 удаа учраа таарахд 10 удаад нь Ронни аварга хожиж байсан түүхтэй. 

Өдгөө 46 настай Ронни аварга энэ удаагийн тэмцээнд үнэхээр өнгөтэй байгаа ба өөртөө маш итгэлтэй тоглолтуудыг үзүүлсээр финалд тунан үлдлээ. Тэмцээний туршид 100-аас дээш оноог найман удаа авч шилдгүүдийг тэргүүлж байна. Тэрээр хэсгийн эхний тоглолтод БНХАУ-ын Зан Андатай тоглох үеэр 128 оноо авсан ганган тоглолтыг толилуулж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0