Р.О.Сулливан, Ж.Трамп аваргуудын дуэл үзэгчдийг шуугиуллаа

Сурталчилгаа
Р.О.Сулливан, Ж.Трамп аваргуудын дуэл үзэгчдийг шуугиуллаа

Энэ өдрүүдэд мэргэжлийн снукер биллиардын дэлхийн чансаа тэргүүлэгч шилдэг 16 тамирчин урилгаар оролцдог "Players Championship 2022" тэмцээн зохион байгуулагдаж байна. 

 

Энэ удаагийн "Players Championship 2022" тэмцээнд Иран тамирчин Хоссейн Вафаей, БНХАУ-ын Зао Шинтон нар анх удаа оролцож байна. БНХАУ-ын Зао Шинтоны хувьд сүүлийн хоёр чансаа олгох тэмцээн болох "Герман Мастерс", "UK Championship" тэмцээнүүдэд түрүүлээд байгаа бол Ираны Хоссейн Вафаей хэдхэн хоногийн өмнө "Snooker Shoot Out 2022" тэмцээнд түрүүлсэн юм. 

2011 оноос зохион байгуулагдаж эхэлсэн "Players Championship" тэмцээнд дэлхийн аваргууд болох Ронни О Сулливан, Жадд Трамп нар тус бүр хоёр удаа түрүүлсэн амжилттай яваа. Тэгвэл энэ жил домогт аваргууд эхний тойрогт учраа таарлаа. Энэ нь тэдний 29 дэх удаагийн учраа байлаа. Сүүлд хоёр тэмцээний шигшээд, нэг тэмцээний хагас шигшээд учраа таарахад Жадд Трамп аварга илүүрхэн хожоод байсан бол энэ удаа Ронни О Сулливан аваргын хожих ээлж иржээ. Тоглолтын эхнээс Ронни аварга санаачлагыг гартаа авч 6:3 харьцаагаар буулган авлаа. 

Хоёрдугаар тойрогт Ронни аварга мөн л хүндхэн учраатай таарсан ба энэ нь 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон юм. 

"Players Championship 2022" тэмцээний оноолт


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0