О.Цэцэнцэнгэл өрсөлдөгчдөө цэвэр ялсаар финалдлаа

Сурталчилгаа
О.Цэцэнцэнгэл өрсөлдөгчдөө цэвэр ялсаар финалдлаа

Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний сүүлийн өдрийн хэсгийн барилдаанууд явагдаж байна. 

Эхний өдөр манай баг, тамирчид иж бүрэн медаль хүртэж медалийн чанараар тэмцээнд оролцож буй 52 орноос хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Япон улсын баг, тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. 

 

Тэгвэл өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -70, -78, +78 жингүүдийн барилдаан явагдаж байгаа ба ба манай улсаас таван жинд таван залуу мастер хүч үзлээ. Өнөөдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн +100кг жинд барилдсан Абу Дабыгийн их дуулга тэмцээний аварга О.Цэцэнцэнгэл жингийнхээ В хэсгийг тэргүүлэн барилдаж эхний тойрогт Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр яллаа.

Улмаар хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон 2021 оны дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, хоёр дахиа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгараад байна. О.Цэцэнцэнгэл аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауритай барилдахаар болоод байна. Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 00:00 цагт эхлэх бөгөөд хамгийн сүүлийн барилдаанд О.Цэцэнцэнгэл барилдана.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0