Монгол боксчид тивийн аваргаас 12 медаль хүртлээ

Сурталчилгаа
Монгол боксчид тивийн аваргаас 12 медаль хүртлээ

22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай 15 ширэн бээлийтэн өрсөлдөхөж хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл буюу нийт 12 медаль хүртлээ. 

 

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн манайхны салхийг хагалан -51кг жинд Х.Азбаяр, -67кг жинд А.Жандос нар тулалдан ялалт байгууллаа. Манай хоёр тулаанчийн бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү. 

Харин удаах өдөр -48кг жинд О.Өнөболд, -57кг жинд Г.Лундаа, -60кг жинд Б.Буяндалай,-63.5кг жинд Б.Төгөлдөр ялалт байгуулсан тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Эрэгтэйчүүдийн -54кг жинд Д.Ганболд Кувейтийн боксчинг 5:0 харьцаагаар,  эрэгтэйчүүдийн -51кг жинд Х.Азбаяр Кувейтийн боксчинг хоёрдугаар үеийн төгсгөлд хүнд цохилтоор буулган авч хагас шигшээд шалгарсан тулаануудын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Эмэгтэйчүүдийн -60кг жингийн хагас шигшээ тулаанд Г.Бадмаараг Узбекистан улсын боксчинг илүүрхэн ялсан болон эмэгтэйчүүдийн -63кг жинд Ц.Мягмарсүрэн Тажикстаны боксчинг нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авсан тулаануудын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Өчигдөр шигшээ тоглолтууд явагдсан ба дараах тамирчид медаль хүртлээ.

Алтан медаль: 

  • Эмэгтэйчүүдийн 54 кг жинд М.Энхжаргал, 60 кг жинд Г.Бадмаараг

Мөнгөн медаль:

  • Эмэгтэйчүүдийн 57 кг жинд М.Намуун, 63 кг жинд М.Цэцэгдарь

Хүрэл медаль:

  • Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Жанаргуль, 50 кг жинд А.Хулан
  • Эрэгтэйчүүдийн 51 кг жинд Х.Азбаяр, 54 кг жинд Д.Ганболд, 60 кг жинд Б.Буяндалай, 63.5 кг жинд Б.Төгөлдөр, 67 кг жинд А.Жандос, 75 кг жинд Б.Гантулга нар хүрэл медаль хүртсэн байна.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0