Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны эхний башё долоо хоногийн дараа эхэлнэ.
Тодруулбал энэ сарын 9-ний өдрөөс 23-ны хооронд Токио хотын Рёогоку Кокугикан ордонд сумо бөхийн 2022 оны эхний Хацу башё явагдана. Энэ удаагийн башёд 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр манлайлуулсан манай 19 сумоч дөрвөн зиндаанд хүч үзэхээр байна.
Хацү башёгийн банцүкэд манай бөхчүүд:
Дээд зиндаа:
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
Маэгашира 1- Кирибаяама Б.Лхагвасүрэн
Маэгашира 2 - Ичиножо А.Ичинноров
Маэгашира 3 - Тамаваши Б.Мөнх-Оргил
Маэгашира 5 - Чиёошома Г.Мөнхсайхан
Маэгашира 6 - Хошорюү С.Бямбасүрэн
Жүрёо зиндаа:
Жүрёо 5 - Азүмарюү С.Тодбилэг
Жүрёо 7 - Миторюү Б.Төрболд
Жүрёо 7 - Даишохо Ч.Шижирбаяр
Макүшита зиндаа:
Макүшита 1 - Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар
Макүшита 2 - Тамашохо Э.Энхманлай
Макүшита 9 - Дэванорюү Г.Тэмүүлэн
Макүшита 12 - Ошома П.Дэлгэрбаяр
Макүшита 31 - Хокүтэнкаи Г.Сүхбат
Макүшита 41 - Сакигакэ Я.Баттүшиг
Макүшита 53 - Хокүтомарү Н.Чинзориг
Макүшита 55 - Араүма Б.Төртогтох
Санданмэ зиндаа
Санданмэ 1 - Ёошояама Б.Анхбаяр
Санданмэ 17 - Саданохикари Д.Наранцогт