Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Дөрвөн өдрийн дараах байдлаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга тэргүүтэй зургаан бөх нэг ч унаагүйгээр Кюүшү башёг тэргүүлж байна. Өчигдрийн барилдаанд маэгаширагийн 6-аас барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил нутгийн бөх Чиёошома Г.Мөнхсайханг давснаар карьерийнхаа 700 дахь давааг авлаа.
Дөрвөн зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээллийг танилцуулж байна.
Макүүчи
- Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /4-0/
- Ичиножо А.Ичинноров /2-2/
- Кирибаяама Б.Лхагвасүрэн /0-4/
- Хошорюү С.Бямбасүрэн /1-3/
- Тамаваши Б.Мөнх-Оргил /3-1/
- Чиёошома Г.Мөнхсайхан /3-1/
Жүрёо
- Даишохо Ч.Шижирбаяр /3-1/
- Миторюү Б.Төрболд /2-2/
- Азүмарюү С.Тодбилэг /3-1/
- Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар /1-3/
Макүшита
- Тамашохо Э.Энхманлай /2-0/
- Оошёоүма П.Дэлгэрбаяр /1-1/
- Хокүтэнкаи Г.Сүхбат /0-2/
- Дэванорюү Т.Тэмүүлэн /2-0/
- Сакигакэ Я.Баттүшиг /2-0/
- Ёошояама Б.Анхбаяр /0-2/
- Саданохикари Д.Наранцогт /1-1/
Санданмэ
- Хокүтомарү Н.Чинзориг /2-0/
- Араүма Б.Төртогтох /2-0/
Даваанинж гэж хүү хаачив аа