Узбекистан улсын Ташкент хотноо Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн ДАШТ нь шинэчилсэн жингээр буюу эрэгтэй, эмэгтэй спорт самбо бөхийн долоо, байлдааны самбо бөхийн долоо, нийт 21 жинд зохион байгуулагдлаа.
Эрэгтэй: 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг.
Эмэгтэйчүүд: 50 кг, 54 кг, 59 кг, 65 кг, 72 кг, 80 кг, +80 кг.
Байлдааны самбо: 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг.
Шагналын сангийн тухайд нийт 231 мянган ам.доллар буюу жин, жингийн медаль хүртсэн тамирчид доорх мөнгөн дүн бүхий шагналыг хүртлээ.
Алтан медаль – 4000 ам.доллар;
Мөнгөн медаль – 3000 ам.доллар;
Хүрэл медальтнууд - тус бүр 2000 ам.доллар
Манай улсаас -54 кг жинд Н. Баярмаа мөнгөн медаль, -59 кг жинд Б.Алтангэрэл, -72 кг жинд Ц.Батцэцэг, +98кг жинд Н.Батсуурь нар тус тус хүрэл медаль хүртсэн амжилтаар ДАШТ-д оролцсон 50 орноос есдүгээр байрт орлоо.