Дэлхийн аваргуудын дуэлд Н.Робертсон илүүрхлээ

Сурталчилгаа
Дэлхийн аваргуудын дуэлд Н.Робертсон илүүрхлээ

Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох, өндөр шагналын сантай "English Open" тэмцээн зохион байгуулагдлаа.

 

2016 оноос зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээний энэ жилийн аваргаар Нейл Робертсон (2010 оны дэлхийн аварга ) тодорлоо. Тэрээр түрүү жилийн финалд Жадд Трамп аваргад 9:8 харьцаагаар харамсалтайгаар хожигдож байсан бол энэ жилийн финалд дэлхийн дөрвөн удаагийн аварга Ж.Хиггинстэй тунан үлдэж 9:8 харьцаагаар хожин түрүүллээ.

Тэмцээний оноолт Н.Робертсонд тун таатай байсан гэж хэлж болно. Тэрээр харьцангуй сул өрсөлдөгчидтэй оноолт таарч финалд саадгүй хүрсэн байдаг бол Ж.Хиггинс аваргын хувьд хэсгийн тоглолтуудад Дин Жунхуй, Ян Бинао зэрэг БНХАУ-ын гурван тамирчинтай учраа таарч ялсан байдаг. Улмаар хагас шигшээд домогт Р.О.Сулливантай учраа таарч 6:5 харьцаагаар хожин финалд тунан үлдсэн байна.    

Мэргэжлийн снукер биллиард сонирхогчдыг 11 дүгээр сарын 15-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Аваргуудын Аварга" тэмцээн хүлээж байна.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0