Олимпын аваргууд Абу Дабыд түрүүллээ

Сурталчилгаа
Олимпын аваргууд Абу Дабыд түрүүллээ

FIBA 3X3 сагсанбөмбөгийн World Tour Abi Dhabi тэмцээн өндөрлөлөө.


 

Дэлхийн шилдэг 14 баг чансааны дагуу оролцсон тус тэмцээнд манай Улаанбаатар ММС Энержи баг Латвийн Рига, Саудын Арабын Жеддах багуудтай нэг хэсэгт багтан Токио 2020 олимпын аварга Рига багт 21:16 харьцаагаар хожигдсон бол World Tour Prague 2021 тэмцээний аварга Саудын Арабын Жеддах багийг 18:15 харьцаагаар буулган авч 1/8 шигшээд шалгарсан юм. Манай багийн хэсгийн тоглолтуудыг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

1/8 шигшээд манай баг Сербийн алдарт Лиман багтай тоглосон ба тус тоглолтын шүүлт маргаантай явагдсан талаар сагсанбөмбөг сонирхогчид олон нийтийн сүлжээгээр сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

Тэмцээний шигшээ тоглолтод Сербийн UB, Латвийн Рига багууд тунан үлдсэн ба Токио 2020 олимпын аварга Рига 21:18 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авснаар түрүүллээ.

FIBA 3X3 сагсанбөмбөгийн дараагийн том тэмцээн болох Мексико Сити 2021 тэмцээнд Улаанбаатар ММС Энержи баг маань оролцох бөгөөд тус тэмцээн 11 дүгээр сарын 6-7 өдрүүдэд зохион байгуулагдах хуваарьтай байна.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0