"Токио-2020" олимпын наадам, жүдо бөхийн дөрөв дэх өдрийн барилдаан Ниппон Будокан ордонд үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -81кг, эмэгтэйчүүдийн -63кг жингийн барилдаанууд явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд: Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Б.Ганхайч эхний тойрогт Мексикийн А.Прискатай есөн минут гаран барилдаж цэвэр ялсан ч удаах тойрогт Бээжин-2008 олимпын наадмын хүрэл медальт Бразилын алдарт К.Куадрост ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -81кг жинд: Дэлхийн аваргын алт, хүрэл медальт С.Моллай энэ жинд Монгол улсыг төлөөлөн барилдаж байгаа ба тэрээр эхний тойрогт гоц мөргөсөн байна. Дөнгөж сая манай бөх Жакарта-2018 Азийн наадмын аварга Казахстаны Дидар Хамзаг цэвэр яллаа. Хоёр бөхийн хувьд өмнө нь хоёр удаа учраа таарахад Д.Хамза даваад байсан юм. D хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөө буулган авсан С.Моллай аварга одоо гуравдугаар тойрогт Азербайжаны залуу бөх Фатиев Мурадтай анх удаа учраа тааран барилдана. С.Моллай аварга хэрэв Азербайжаны залуу бөхийг давбал өнгөрсөн сард ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн Гүржийн Тато Григлашвили болон БНСУ-ын Лий Сунгхо нарын ялсантай хэсгийн аваргын төлөө барилдах юм.
С.Моллай 2:0 Тато Григлашвили /Гүрж/
С.Моллай 2:0 Лий Сунгхо /БНСУ/
svper shv