"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн сугалааны явцыг шууд дамжуулан үзүүлж байна.
Олимпын наадам албан ёсоор эхлэхэд нэг хоног үлдээд байгаа бол монгол түмний гол анхаарлаа хандуулж буй спортын төрөл болох жүдо бөхийн төрөл эхлэхэд хоёр хоног үлдлээ. Энэ удаагийн жүдо бөхийн төрөлд таван тивийн 128 улсын 393 жүдоч өрсөлдөх ба манай улсаас 12 жүдоч хүч үзнэ.
Манайхны салхийг хагалан долоодугаар сарын 24-ний өдөр дэлхийн аваргын иж бүрэн медальт, "Хайбрид хаус" компани, VISA TEAM багийн гишүүн, МУГТ М.Уранцэцэг (эмэгтэйчүүдийн -48кг жинд), дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Д.Амартүвшин (эрэгтэйчүүдийн -60кг жинд) нар тус тус барилдах хуваарьтай байна.
Хуваарь /Улаанбаатарын цагаар/
10:00 цагт хэсгийн барилдаан
16:00 цагт дагах болон хагас шигшээ, шигшээ барилдаан
Hen hentee tarsan yum bol do
Manai judochid altin tuluu l huch uzene
Mongoli tamirchid amjilt
Hench baisanch manaa mongol uls yalnaa amjit2