Олимпд зодоглох тамирчнаа сонгон шалгаруулна
Олимпд зодоглох тамирчнаа сонгон шалгаруулна

Сурталчилгаа
Олимпд зодоглох тамирчнаа сонгон шалгаруулна

Жүдо бөхийн ДАШТ-ий тэмцээний дараа олон улсын жүдо бөхийн холбооноос тамирчдын шинэчилсэн чансааг гаргаснаар "Токио-2020" олимпын наадамд зодоглох боломжтой тамирчдын нэрс тодорлоо. 

Токио-2020 олимпын наадмын жүдо бөхийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд 15 багц медалийн төлөө 386 жүдоч өрсөлдөх юм. Шинэчилсэн чансаагаар 12 жинд монгол жүдочид зодоглох боломжтой болсон юм. Энд хэд хэдэн жинд монгол бөхчүүд давхарлан орох боломжтой байгаа ч монголын жүдо бөхийн холбоо эрэгтэйчүүдийн -60кг жинд ганцхан сорилго барилдаан хийхээр болжээ. Тодруулбал:

  • Дэлхийн аваргын мөнгө, мастерсийн гурван удаагийн хүрэл, Бакугийн их дуулгын аварга МУГТ Д.Амартүвшин
  • Екатеринбургийн их дуулгын аварга, ОУХМ Л.Өнөболд нарын хооронд сорилго барилдаан хийхээр болжээ. 

Сорилго барилдааныг энэ сарын 24-ний өдөр нийт гурван барилдаанаар шийдвэрлэхээр болжээ. Улмаар тухайн өдрөө Монгол улсаа төлөөлөн олимпын наадамд зодоглох багийг албан ёсоор зарлана. 

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид одоо "Champions camp" бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлдээ гараад байгаа ба олимпын бэлтгэлийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, МУГТ М.Бундмаа нар удирдан явуулж байна. Мөн түүнчлэн Монгол улсын нэрийн өмнөөс эрэгтэйчүүдийн -81кг жинд барилдаж буй дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саейд Моллаей, өөрийн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад нар энэ сарын сүүлчээр шигшээ багийн бэлтгэлд хамрагдахаар болжээ.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0