Г.Алтанбаганад дэлхийн медаль ойрхон байлаа

Сурталчилгаа
Г.Алтанбаганад дэлхийн медаль ойрхон байлаа

 

Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 тамирчин оролцож байна. Монгол улсаас энэ удаагийн ДАШТ-д оролцох баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Өчигдөр манай улсаас эрэгтэйчүүдийн -90кг жинд Азийн наадмын мөнгөн медальт, Цэргийн дэлхийн аварга, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, "Хангай" констракшний тамирчин ОУХМ Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн -70кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Ц.Энхчимэг нар барилдлаа. 

Эмэгтэйчүүдийн -70кг жингийн В хэсэгт ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогт гоц мөргөсөн ба хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Ким Сеонгеонд нэмэлт цагт ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн А хэсэгт ОУХМ Г.Алтанбагана эхний тойрогтоо Сербийн Б.Бореновичийг цэвэр яллаа. 

Улмаар хоёрдугаар тойрогт 2021 оны Анталийн гранд сламын хүрэл медальт Чехийн Дэвид Кламмертийг ваза-ари үнэлгээгээр яллаа.

Шөвгийн наймын төлөөх барилдаанд 2014 оны залуучуудын дэлхийн аварга, 2019 оны Екатринбургын гранд сламын хүрэл медальт Бразилийн Рафаэль Маседог торгуулиар яллаа.

Хэсгийн аваргын төлөө тус жинг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аварга Испанийн Н.Шеразадишвилитэй барилдан ялагдаж дагах барилдаан хийхээр боллоо. Г.Алтанбаганыг ялсан Н.Шеразадишвили улмаар тус жинд түрүүлж дэлхийн хошой аварга болсон юм. 

Дагах барилдаанд 2021 оны африкийн аваргын хүрэл медальт Маврики арлын тамирчин Реми Фейеийг ваза-ари үнэлгээгээр ялж анх удаа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. 

Хүрэл медалийн төлөө 2014 оны дэлхийн аваргын мөнгөн медальт тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Кристиан Тоттод торгуулиар ялагдаж шагналт тавдугаар байранд шалгарлаа. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Энхчимэг гэж сайхан охин гарч ирсэнд баярлаад барахгүй байна. Нас нь бага болохоор хүч нь жаахан дутаад байгаа харагдана. Хүчний дасгал хийвэл ч жилийн дараа нилээн шуугуулна даа. 70 кг - д өрсөлдөх хүнгүй болно шүү...

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0