Маргааш /зургаадугаар сарын 6-ны өдөр/ албан ёсоор эхлэх жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө спортын мэргэжилтнүүд өөр өөрсдийн таамгийг дэвшүүлж байна.
https://www.judoinside.com сайтад мэдээлснээр эрэгтэйчүүдийн эрэгтэйчүүдийн -73кг жинд олимпын алт, дэлхийн гурван удаагийн аварга Ш.Оно, дэлхийн хошой аварга Ан Чанрим, олимпын мөнгө, дэлхийн хошой мөнгөн медальт Р.Оружов нар энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж байгаа тул дэлхийн аварга бөгөөд дэлхийн чансааг тэргүүлж буй С.Хашимото, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар нарын дунд гол өрсөлдөөн явагдана хэмээн таамгаа дэвшүүлжээ. Ялангуяа монголын шилдэг бөх Ц.Цогтбаатарыг дэлхийн аварга болох өндөр магадлалтай хэмээн онцолжээ. Мөн түүнчлэн тус жинд олимпын алт, хүрэл медальт Гүржийн Лаша Шавдатуашвили аварга байгааг мартаж болохгүй. Энэ удаа түүний сүүлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх магадлалтай тул дэлхийн медальтан болох чин хүсэлтэйгээр барилдах нь тодорхой.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд урьдчилсан байдлаар 63 бөх барилдахаар мэдүүлгээ өгөөд байгаа ба тэмцээний гурав дахь өдөр энэ жингийн ширүүн тулааныг бид үзэх боломжтой. ДАШТ-ий дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Энэ их онгироо залуу бнлээ чдхгүйээ тр грэнфри гранд сламаасаа л медал авуул барам