LIVE: Сумо бөхийн хару башё шууд дамжуулалт /13 дахь өдөр/

Сурталчилгаа
LIVE: Сумо бөхийн хару башё шууд дамжуулалт /13 дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн 13 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

12 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Комүсүби Такаяасү 10 даваа, хоёр унаатайгаар ганцаараа башёг тэргүүлж байгаа бол түүний араас Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озеки Асанояам нар есөн даваа, гурван унаатайгаар нэхэж байна. 12 дахь өдрийн барилдааны тойм болон таван зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн явцын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Башёг тэргүүлэгчид /2021.03.25/

Өнөөдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл. 

  • Маэгашира 13 Чиёошома Г.Мөнхсайхан (5-7) - Маэгашира 10 Рюуден (6-6)
  • Маэгашира 9 Хошорюү С.Бямбасүрэн (7-5) - Маэгашира 7 Кагаяаки (5-7)
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (5-7) - Маэгашира 7 Точиношин (5-7)
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров (7-5) - Маэгашира 2 Хокутофүжи (7-5)
  • Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (5-7) - Комүсүби Митакеуми (5-7)
  • Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (9-3) - Озеки Шодай (7-5)

Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озеки Шодай нар 13 дахь удаагаа учраа тааран барилдах ба өмнө нь тэд бие биенээ тус бүр зургаан удаа даваад байгаа юм. Хэрэв манай бөх давбал ирэх башёд озеки цолоо эргүүлэн авах бүрэн боломжтой болох юм. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Батжорж

    Энэ залуу Аваргуудын Монгол дайчин барилда'ныг өнөөдөр 26/03-нд харуул ав!!! Ингээд барилдвал ХЭН түүнийг зогсоох юм бэ? Биеээ бүү барь!!! Чөлөөтөй тавиад барилд!!! Аврага цол гарт чинь бна. Хүү минь!!!

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0