ШУУРХАЙ: Какүрюү М.Ананд аварга зодог тайллаа

Сурталчилгаа
ШУУРХАЙ: Какүрюү М.Ананд аварга зодог тайллаа

Японы мэргэжлийн сумо бөхийн 71 дэх ёкозүна М.Ананд аварга зодог тайлах болсныг сумо бөхийн холбооноос дөнгөж сая мэдээллээ. 

 

Сүүлийн жилүүдэд бэлхүүс, зүүн хөл, баруун тохойны гэмтлүүдийн улмаас тэр бүр башёд зодоглож чадаагүй Какүрюү М.Ананд аваргад сүмо бөхийн холбооноос "хэрэв цаашид барилдаж чадахгүй бол зодог тайлах талаар бодолцох хэрэгтэй" хэмээн удаа дараа анхааруулга өгч байсан юм. Какүрюү М.Ананд аваргын тухайд зодог тайлах бодолгүйгээр цаашид барилдах хүсэлтэй байлаа. Тэрээр яг одоо явагдаж буй Хару башёд зодоглохоор бэлтгэлээ хийж байсан ч бэлтгэлийн үеэр зүүн хөлөө дахин гэмтээсний улмаас барилдаж чадаагүй юм.

Сүүлийн гэмтэл нь түүнд бие хүчний болоод сэтгэл санааны хувьд хүндээр туссан нь сүмо бөхийн холбоонд зодог тайлах өргөдөл гаргахад хүргэсэн бололтой. Сумо бөхийн холбооны Ёкозүна нарын зөвлөл болон удирдах зөвлөл өнөөдөр (гуравдугаар сарын 24) Какүрюү М.Ананд аваргын өргөдлийг авч хэлэлцээд зодог тайлахыг нь зөвшөөрсөн байна. 

Өнгөрсөн онд Япон улсын иргэншил авсан Какүрюү М.Ананд аварга өөрийн нэрээр дэвжээ байгуулан дараагийн шинэ аваргуудыг бэлдэх ажилдаа орохоор зориг шулуудсан бололтой. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0