Ташкентад үзүүрлэсэн Ё.Басхүү мастерын бүх барилдааны бичлэг

Сурталчилгаа
Ташкентад үзүүрлэсэн Ё.Басхүү мастерын бүх барилдааны бичлэг

 

Тэмцээний эхний өдөр гайхалтай барилдаануудыг хийж алтан медальт хүртсэн МУГТ М.Уранцэцэг аваргын бүх барилдааныг үзэхийг хүсвэл ЭНД,

Хоёр дахь өдөр мөн л ганган барилдаануудыг хийж түрүүлсэн ОУХМ Ц.Цогтбаатарын барилдаануудын бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД,

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -100кг жинд таван бөхийг цэвэр ялж хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Гончигсүрэнгийн барилдааны бичлэгүүдийг ЭНД, 

Эмэгтэйчүүдийн -52кг жинд мөнгөн медаль хүртсэн залуучуудын олимпийн мөнгө, залуучуудын дэлхийн аварга ОУХМ Л.Сосорбарамын барилдааны бичлэгүүдийг ЭНД дарж тус тус үзнэ үү.

Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн -66кг жингийн D хэсгийг тэргүүлэн барилдсан Мастерсийн хүрэл, 2017 оны Хаагийн гран при тэмцээний аварга ОУХМ Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн толилуулж байна. 

ОУХМ Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Екатеринбургийн их дуулгын аварга Францын К.Ле Блоучыг торгуулиар цэвэр яллаа. Хоёр бөхийн хувьд нийт гурван дахь удаагаа таарч байгаа нь энэ бөгөөд манай Ё.Басхүү гурав дахь удаагаа давлаа. 

Гуравдугаар тойрогт энэ оны Тел Авивын их дуулгад мөнгөн медаль хүртсэн Беларусийн М.Дмитриг нэмэлт цагт ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. 

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орон Узбекистаны С.Нуриллаевыг торгуулиар цэвэр яллаа. 

Хагас шигшээ барилдаанд ОХУ-ын А.Григоряантай барилдан нэмэлт цагт ваза-аригаар ялж аваргын төлөө барилдахаар шалгарлаа. 

Аваргын алтан медалийн төлөө олимпийн мөнгө, дэлхийн алт, хүрэл медальт БНСУ-ын Ан Баултай тав дахь удаагаа учраа тааран барилдлаа. Харамсалтай нь шүүгч финалын барилдаанд тун хариуцлагагүйгээр маш богино хугацаанд гурван торгууль өгснөөр манай бөх мөнгөн медаль хүртлээ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0