Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээнд манай бөхчүүд урамтай сайхан барилдаж Монгол түмнээ баясгалаа.
Энэ удаагийн их дуулга тэмцээнд 71 орны 497 тамирчин хүч үзсэнээс Япон улсын баг тамирчид есөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол улсын баг тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль, нэг хүрэл, дөрвөн шагналт байр эзэлсэн амжилтаар хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.
Тэмцээний эхний өдөр гайхалтай барилдаануудыг хийж алтан медальт хүртсэн МУГТ М.Уранцэцэг аваргын бүх барилдааныг үзэхийг хүсвэл ЭНД, хоёр дахь өдөр мөн л ганган барилдаануудыг хийж түрүүлсэн ОУХМ Ц.Цогтбаатарын барилдаануудын бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Тэмцээний сүүлийн өдөр явагдсан таван жинд манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар тэргүүтэй таван бөх барилдсанаас ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртсэн бол ОУХМ Л.Отгонбаатар шагналт байранд орлоо.
ОУХМ Б.Гончигсүрэнгийн хувьд нийт зургаан барилдаан хийж хүрэл медаль хүртэхдээ таван өрсөлдөгчөө цаг дуусахаас өмнө цэвэр ялсан байна. Ингээд түүний бүх барилдааны бичлэгийг толилуулж байна.
Тэрээр эхний тойрогтоо Болгарын бөхийг цэвэр яллаа.
Хоёрдугаар тойрогт Эстони улсын бөхийг мөн цэвэр яллаа.
Гуравдугаар тойрогт тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөхөд ваза-ари үнэлгээ алдсан ч төд удалгүй цэвэр буулгалаа.
Ийнхүү гурав дахь бөхөө цэвэр ялсан Б.Гончигсүрэн хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Белгийн Т.Никифоровтой барилдан торгуулиар ялагдсанаар дагах барилдаан хийсэн юм.
Дагах барилдаанд Болгарийн бөхийг цэвэр буулгаж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны бөхийг цэвэр ялж их дуулга ангиллын анхны медалиа хүртлээ.
Цэвэр ялсаараа байгаад л хурэл, сонин юм аа