Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 12 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
11 өдрийн дараах байдлаар энэ башёд Ёкозүна цолны төлөө хүч үзэж буй озеки Оносато нэг ч унаагүйгээр ганцаараа тэргүүлж байгаа бол шинэнхэн Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн есөн даваа, хоёр унаатайгаар түүний араас нэхэж байна. 11 дэх өдрийн барилдааны тойм болон таван зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүдийн даваа, унаа буюу явцын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн нутаг нэгт Секиваке Киришима Б.Лхагвасүрэн нар хоорондоо барилдах оноолттой байна. Мөн түүнчлэн башёг тэргүүлэгчид болох Озеки Оносато болон найман даваа, гурван унаатай яваа Хакүохо нар хоорондоо барилдах оноолттой байна.
Нацү башёгийн 12 дахь өдөр дээд зиндаанд хүч үзэх монгол хүчтэнүүдийн оноолт:
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн /9-2/ - Секиваке Киришима Б.Лхагвасүрэн /8-3/
Маэгашира /5/ Чиёошома Г.Мөнхсайхан /3-8/ - Маэгашира /2/ Гонояама /3-8/
Маэгашира /8/ Онокацү Б.Чойжилсүрэн/7-4/ - Маэгашира /14/ Рога /7-4/
Маэгашира /3/ Тамаваши Б.Мөнх-Оргил /3-8/- Маэгашира /2/ Аби /7-4/
Маэгашира /6/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /8-3/- Комүсүби Вакатакакаге /8-3/
Маэгашира /17/ Тамашохо Э.Энхманлай /4-7/- Маэгашира /14/ Котошохо /5-1-5/
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно.