Жүдо бөхийн Ташкентын их дуулга тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73кг жинд барилдаж буй ОУХМ Ц.Цогтбаатар урамтай сайхан барилдаж алтан медаль хүртлээ.
Тэмцээний хоёр дахь өдөр явагдсан дөрвөн жинд манай улсаас зургаан бөх барилдсанаас ОУХМ Ц.Цогтбаатар алтан медаль, ОУХМ Б.Ганхайч шагналт тав, ОУХМ Н.Дагвасүрэн шагналт долоодугаар байр эзэллээ.
Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Португалийн бөхийг цэвэр савсан юм.
Улмаар гуравдугаар тойрогт Ц.Цогтбаатар Узбекистаны бөхийг мөн цэвэр яллаа.
Хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөхийг ваза-ари үнэлгээгээр яллаа.
Хагас шигшээд тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны бөхийг торгуулиар цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Аваргын төлөөх барилдаанд өнгөрсөн оны Парисын их дуулгын мөнгөн медальт Казахстаны З.Смагуловтой барилдан торгуулиар цэвэр ялж Ташкентын их дуулгын аварга боллоо.
Minii Eejiin dvvgiinh ni baga hvv Avraga bolloo vneheer ih bayrtai bainaa.Oloimfiin avraga bolooroi
Manai judochid mundag saixan bailaa.kkk