Хэдхэн хоногийн дараа (хоёрдугаар сарын 18-ны өдөр) эхлэх жүдо бөхийн энэ оны эхний их дуулга тэмцээн болох "Тел Авивын их дуулга" тэмцээн цуцлагдаж магадгүй нөхцөл байдал үүслээ.
Тодруулбал: Энэ сарын 18-24-ний өдрүүдэд Израиль улсын Тел Авив хотноо жүдо бөхийн их дуулга тэмцээн зохион байгуулагдах бөгөөд урьдчилсан байдлаар 63 орны 437 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байгаа юм. Харин Израилийн "Бен Гурион" нисэх буудал ковид-19 цар тахлын тархалтын улмаас үйл ажиллагаагаа зогсоосны улмаас агаарын тээврийн компаниуд дөрвөн зуу гаруй зорчигчдод тус чиглэлд нисэх нислэгээ цуцлах болсноо мэдэгдсэн байна.
Нислэг цуцлагдана гэдэг нь тэмцээн цуцлагдана гэсэнтэй "агаар нэг" юм.
Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) ерөнхийлөгч ноён Мариус Визер Израилийн засгийн газартай яриа хэлэлцээр хийж байгаа бөгөөд нааштай үр дүн гарна гэдэг найдаж буйгаа мэдэгдээд байна.
Цуцлагдах л болов уу, IJF-ийн Израйлийн ЗГ-т нелеелдег гэж юу байх билээ, ямар FIFA байгаа биш