Р.Силвагийн медалиудыг хураан авч олимпийн наадамд оролцуулахгүй

Сурталчилгаа
Р.Силвагийн медалиудыг хураан авч олимпийн наадамд оролцуулахгүй

Бразилын жүдо бөхийн олимп, дэлхийн анхны эмэгтэй аварга Р.Силва сэргээш хэрэглэсэн болохыг спортын арбитрын шүүх дахин баталлаа. 

. 2013 оны дэлхийн аварга бөгөөд Рио-2016 олимпийн аварга Р.Силва өнгөрсөн оны наймдугаар сард зохион байгуулагдсан Пан Америкийн наадамд түрүүлэхдээ астма өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь илчлэгдсэн юм. Мөн түүнчлэн тус тэмцээнээс нэг сарын дараа буюу есдүгээр сард нь Токио хотноо зохион байгуулагдсан ДАШТ-д зодоглон ганцаарчилсан болон холимог багийн төрөлд тус бүр хүрэл медаль хүртсэн байдаг. 

юм. Харин өчигдрийн спортын арбитрийн шүүхийн давж заалдах шатны хуралдаанаар түүний барилдах эрхийг хоёр жилээр хасахаар шийдвэрлэсэн байна. Иймд тэрээр ирэх жил зохион байгуулагдах Токиогийн олимпийн их наадамд оролцож чадахааргүй боллоо.

Р.Силва өөрийгөө хорлогдсон, санаандгүй байдлаар хориотой бодис биед нь орсон гэж мэдүүлсэн нь үүнийгээ нотолж чадаагүй байна. 

Р.Силваг нутгийн дэвжээ нь үргэлж "ивээдэг". Ингэж хэлэхийн учир нь Р.Силва Бразил улсад зохион байгуулагдсан олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тус бүр түрүүлсэн байдаг. Рио-2016 олимпийн их наадамд манай Д.Сумьяа аваргатай аваргын төлөө хийсэн барилдааны шүүлт шударга бус явагдсан гэдэгтэй Бразилчуудаас бусад нь бүгд санал нийлдэг нь нууц биш. Ямар ч маргаангүйгээр хориотой мэх хийсэн ч Р.Силваг хасах биш, нутгийн дэвжээ нь ивээж ваза-ари үнэлгээ өгч байлаа. /Эргэн сануулах үүднээс уг барилдааны бичлэгийг толилуулж байна/ Хоёр бөх 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл найман удаа таарахад таван удаад нь манай бөх ялсан байдаг.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Бөх

    Арай манай Сумъяа аварга болчих юм биш бээз

  2. Бөх

    Арай манай Сумъяа аварга болчих юм биш бээз

  3. Зочин

    Сумьяа олимпын аварга болох юм бх даа

  4. Монгол

    Үнхээр xaramsaltai luiwarduulsan nugel nvdeeree gardiimdaa

    1. Gg

      Пан америк токиогийн медалийг л хураашдээ юун олимп

  5. sodoo

    awargatai bolj baigaa yum baina.

  6. Зочин

    Hi

  7. Zaya

    Sumiya bolhguildee ene heregn aayhniih uchiraas bolij muu hog.. Tegdee basl byrtai tuuchii baidag shuuu

  8. Зочин

    Олимп хамаагүй ээ...19 онд орсон тэмцээний медалуудийг хураана.

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0