Монголын эмэгтэй жүдочид олимп, дэлхийгээс 14 медаль хүртээд байна

Сурталчилгаа
Монголын эмэгтэй жүдочид олимп, дэлхийгээс 14 медаль хүртээд байна

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.


АНУ-ын Нью Йорк хотноо 1980 онд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсоноос хойш хэдийн 40 жил өнгөрчээ.
Харин манай улсын хувьд 1988 онд самбо, жүдо бөхийн шигшээ багийн анхны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ч.Машбат агсны санаачилгаар эмэгтэй шигшээ баг багуулагдаж 1990 оны азийн наадам, 1991 оны азийн аваргад тамирчдаа оруулж байсан бол 1995 оны Японы Чиба хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай эмэгтэй жүдочид анх удаа дэлхийн дэвжээнд зодоглосон байжээ.
Манай эмэгтэй жүдочдоос дэлхийн аваргын анхны медалийг МУГТ Х.Эрдэнэт-Од 2005 онд авч байсан бол Монгол Улсын одоогоор цор ганц болоод анхны олимпийн медалийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа хүртсэн юм.
Монголын жүдогийн анхны легионер тамирчин болох
Г. Отгонцэцэг, Казахстан Улсын түүхэн дэх жүдо бөхийн анхны олимпийн болон ДАШТ-ний медалиуд хүртэж Казахстан улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан юм.

1. ДАШТ- Хүрэл. Хишигбатын Эрдэнэт-Од, -57кг. 2005, Египет, Каир.
2. ДАШТ- Хүрэл, Мөнхбаатарын Бундмаа, -52кг, 2010, Япон, Токио.
3. ДАШТ- АЛТ, Мөнхбатын Уранцэцэг. -48 кг, 2013, Бразил, Рио-де-Жанейро .
4. ДАШТ- Хүрэл, Доржсүрэнгийн Сумъяа, -57кг, 2015 Казахстан улс, Астана.
5. ДАШТ- Хүрэл, Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, -63кг, 2015, Казахстан улс, Астана..
6. Олимп, Рио 2016.Мөнгө. Доржсүрэнгийн Сумьяа, -57 кг , Рио-де-Жанейро, Бразил.
7. Олимп, Рио 2016. Хүрэл, Галбадрахын Отгонцэцэг, -48 кг, Рио-де-Жанейро, Бразил. Казахстан Улсын нэрийн өмнөөс.
8. ДАШТ- Мөнгө, Мөнхбатын Уранцэцэг -48кг,2017, Унгар, Будапешт.
9. ДАШТ- АЛТ, Доржсүрэнгийн Сумъяа -57кг, 2017 , Унгар, Будапешт.
10. ДАШТ- Хүрэл, Балдоржийн Мөнгөнчимэг, -63 кг, 2017,Унгар, Будапешт
11. ДАШТ- Хүрэл, Галбадрахын Отгонцэцэг, -48кг, 2017, Унгар, Будапешт. Казахстан Улсын нэрийн өмнөөс.
12. ДАШТ- Хүрэл, Галбадрахын Отгонцэцэг, -48кг, 2018, Азербайжан Баку. Казахстан Улсын нэрийн өмнөөс..
13. ДАШТ- Хүрэл, Доржсүрэнгийн Сумъяа.-57кг, 2018, Азербайжан Баку..
14. ДАШТ- Хүрэл. Мөнхбатын Уранцэцэг. -48кг, 2019. Япон. Токио.

Багийн ДАШТ-ээс эмэгтэйчүүд 2007 оны БНХАУ-ын Бээжингийн ДАШТ-ээс хүрэл, 2014 онд ОХУ-ын Челябинскээс ДАШТ мөнгөн медалийн эзэд болцгоосон.
2011 онд Өмнөд Африкийн Кейптаун хотод зохиогдсон залуучуудын дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн -70кг жинд ОУХМ Ц.Наранжаргал мөнгөн медаль хүртсэн нь манай эмэгтэй жүдочдоос залуучуудын ДАШТ-ээс медаль авсан анхны тамирчин юм.
2019 онд залуучуудын ДАШТ-ээс 18 настай Лхагвасүрэнгийн Сосорбарам манай эмэгтэй жүдочдоос анхны залуучуудын дэлхийн аварга болсон юм.

Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0