Жүдо бөхийн 2020 оны Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн энэ оны 11 дүгээр сарын 26-29-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар боллоо.
Жүдо бөхийн тивийн аварга шалгаруулах тэмцээн 2020 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан ч цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байлаа. Тэгвэл Ази тивийн жүдо бөхийн холбооноос тэмцээний товыг шинэчлэн товлолоо. Одоогоор хэдэн орны хэдэн тамирчин ирэх нь тодорхойгүй байгаа ч дөрөвдүгээр сард 20 гаруй орны 90 орчим тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байлаа.
Харин Монголын жүдо бөхийн холбооноос сар бүр зохион байгуулж буй дотоодын чансаа олгох 11 дүгээр сарын тэмцээн 21-22-ны өдрүүдэд төлөвлөгдсөн байгаа билээ. 11 дүгээр сард зохион байгуулагдах тус тэмцээнийг "Монголын жүдочид олимпийн наадмаас анхны медалиуд хүртсэн 40 жилийн ойд" зориулан зохион байгуулах ба хуваарьт нь өөрчлөлт орж болзошгүй.
Женко нь мундагдаа цуцлуулчихдагггүй л юм болон УОК ганц жүдогийн тэмцээн зохион байгуулах гэж хорио цээрийн дэглэмээ цуцлахгүй л болов уу, хорио цээрийн дэглэм ирэх ирэх жил гартал үргэлжлэнэ гээд байгаа биз дээ