Өнгөрсөн долоодугаар сард Япон улсын Кюүшү аралд хүчтэй аадар бороо орсны улмаас үлэмж их хэмжээний хохирол амсаад байгаа билээ.
Гамшгийн улмаас одоогоор 1400 гаруй иргэд хоргодох байранд амьдарч байгаа юм. Тэгвэл гамшгийн хор хохирлыг даван гарах, иргэдийн сэтгэл санааг дэмжих зорилгоор Японы жүдо бөхийн холбооноос хандивийн дуудлага худалдааг зохион байгуулж байна. Тус дуудлага худалдаа нь гурван долоо хоногийн турш үргэлжлэн явагдаж байна. Олимп, дэлхийн аваргууд өөрийн хөлс, ялалтын нулимс шингэсэн өмсгөл, бүс, дурсамж агуулсан эд зүйлсээ дуудлага худалдаанд оролцуулж байгаа юм байна.
Одоогийн байдлаар Рио-2016 олимпийн наадмын аварга, дэлхийн дөрөв, ази тивийн хошой аварга суут Шохой Оно аваргын жудоги хамгийн өндөр үнэ хүрээд байгаа буюу монгол мөнгөөр ойролцоогоор 10 гаруй сая төгрөг болоод байгаа юм. Түүний жудги нь дэлхийн аваргын илтгэх алтан бичиглэлтэйгээс гадна энгэртээ Шохой Оногийн гарын үсэгтэй юм.
Дуудлага худалдаа дуусахад ахиад хоёр хоног үлдээд байгаа бөгөөд цахим орчинд явагдаж буй тул дэлхийн хаанаас ч оролцож болох юм байна.
Жудочид .тамирчидаа амжилт,