Одоогоос дөрвөн жилийн өмнөх яг энэ өдөр (2016.08.07-ны өдөр) Рио-2016 олимпийн наадмын жүдо бөхийн -48 кг жингийн медалийн төлөө хоёр Монгол бөх өрсөлдөж байлаа.
Эхнийх нь МУГТ М.Уранцэцэг аварга хүрэл медалийн төлөө Японы Кондо Амитай өрсөлдөн ялагдаж олимпийн наадмын шагналт байранд орсон бол нөгөөх нь Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Г.Отгонцэцэг Кубын Дайрис Местрийг цэвэр ялж олимпийн медаль хүртэж байлаа.
Г.Отгонцэцэг 2015 оноос Казахстан улсын нэрийн өмнөөс барилдах болсон ба 2016 онд олимпийн наадам, 2017, 2018 онуудад хоёр жил дараалан ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа.