Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний хоёр дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр үлдсэн долоон жин буюу эмэгтэйчүүдийн -70, -78, +78 кг, эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас олимпийн наадмын алт, мөнгөн медальт, МУГТ, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй найман бөх барилдаж байна. Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн дэлгэрэнгүй оноолттой танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:
- Манайхны өнөөдрийн салхийг хагалж эрэгтэйчүүдийн -90 кг жинд Г.Алтанбагана тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны залуу бөх Л.Тассиертэй барилдан ЯЛЛАА. Хоёрдугаар тойрогт залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Японы М.Санширод ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
- Эмэгтэйчүүдийн -78 кг жинд О.Мөнхцэцэг ОХУ-ын А.Шмейлевад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
- Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Ц.Наранжаргал эхний барилдаанаа залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Францын Х.Мелиссатай барилдан ялагдан тэмцээнээ дуусгалаа.
- Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн А хэсэгт олимпийн наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр аварга Тажикстаны залуу бөхтэй барилдан ЦЭВЭР ЯЛЛАА.
- Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн D хэсэгт Ө.Дүүрэнбаяр Босни Герцеговины бөхийг даралтаар ЦЭВЭР ЯЛЛАА.
- Эрэгтэйчүүдийн -81 кг жинд О.Ууганбаатар Аргентин улсын бөх М.Томасийг мөн яллаа. Харин энэ жингийн А хэсэгт барилдсан Н.Дагвасүрэн Францын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгаад байна.
- Эрэгтэйчүүдийн -100 кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар өсвөрийн дэлхийн аварга, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт К.Симонтой барилдан торгуулиар ЦЭВЭР ЯЛЛАА.
Яг одоо эрэгтэйчүүдийн +100 кг жингийн А хэсэгт барилдаж буй олимпийн наадмын алт, мөнгөн медальт, МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аварга тус жинг тэргүүлэн барилдаж буй 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт Голландын М.Ройтой гуравдугаар дэвжээнээ барилдана.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ЖИЧ: Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан хүссэн барилдаанаа нөхөж үзэх боломжтой.