Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний хоёр дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр үлдсэн долоон жин буюу эмэгтэйчүүдийн -70, -78, +78 кг, эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас олимпийн наадмын алт, мөнгөн медальт, МУГТ, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэргүүтэй найман бөх барилдаж байна. Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн дэлгэрэнгүй оноолттой танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:
- Манайхны өнөөдрийн салхийг хагалж эрэгтэйчүүдийн -90 кг жинд Г.Алтанбагана тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны залуу бөх Л.Тассиертэй барилдан ЯЛЛАА.
- Эмэгтэйчүүдийн -78 кг жинд О.Мөнхцэцэг ОХУ-ын А.Шмейлевад ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
- Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Ц.Наранжаргал эхний барилдаанаа залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Францын Х.Мелиссатай барилдан ялагдан тэмцээнээ дуусгалаа.
- Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн А хэсэгт олимпийн наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр аварга Тажикстаны залуу бөхтэй барилдан ЦЭВЭР ЯЛЛАА.
- Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн D хэсэгт Ө.Дүүрэнбаяр Босни Герцеговины бөхийг даралтаар ЦЭВЭР ЯЛЛАА.
- Эрэгтэйчүүдийн -81 кг жинд О.Ууганбаатар Аргентин улсын бөх М.Томасийг мөн яллаа.
Яг одоо хоёрдугаар дэвжээнээ Г.Алтанбагана залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Японы М.Санширотой барилдах бол гуравдугаар дэвжээнээ Н.Дагвасүрэн Францын залуу бөхтэй барилдаж байна.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ЖИЧ: Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан хүссэн барилдаанаа нөхөж үзэх боломжтой.