Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ олимпийн эрх, дэлхийн чансааны өндөр олгох Экатеринбургийн их дуулга, Тбилисийн гранпри, Анталягийн гран при тэмцээнүүдийг корона вирусын аюулаас сэргийлэх үүднээс цуцлах шийдвэр гаргасан байна.
Дэлхий даяар вирусийн халдвар улам бүр нэмэгдэж буйтай холбогдуулан олон улсын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх хорооны ээлжит бус хурлаар жүдо бөхийн гэр бүлээ хамгаалах үүднээс дараах гурван багц шийдвэрийг гаргаад байна.
Үүнд:
- Олимпийн эрхийн сонгон шалгаруулалтын эцсийн хугацааг зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.
- Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл төлөвлөгөөнд тусгагдсан байсан тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг хойшлууллаа.
- Дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөгдөөд байсан өсвөр үе, залуучуудын бүхий л тэмцээнийг цуцлах шийдвэр гаргалаа.
Энэхүү шийдвэрийн хүрээнд дараах тэмцээнүүд цуцлагдаад байна.
- Европын залуучуудын Коимбра цомын тэмцээн
- Панамерикийн нээлттэй тэмцээн залуучуудын
- Европын залуучуудын Афений цомын тэмцээн
- Африкийн өсвөрийн Дакарын цомын тэмцээн
- Панамерикийн Лима нээлттэй тэмцээн
- Европын Сараево цомын тэмцээн
- Африкийн залуучуудын Дакарын цомын тэмцээн
- Европын өсвөрийн Тула цомын тэмцээн
- Европын залуучуудын Лигнано цомын тэмцээн зэрэг 20 тэмцээн одоогийн байдлаар цуцлагдаад байна.
Дөрөвдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгөөнд тусгагдсан Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшлогдох болсон байна.