Жүдо бөхийн Варшавын нээлттэй тэмцээний эхний өдөр манай гурван бөх зодоглож хоёр бөх хоорондоо медалийн төлөө барилдлаа.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48,-52, -57 кг, эрэгтэйчүүдийн -60, -66, -73 кг жингүүдийн барилдаан явагдсан ба манай улсаас Б.Сүхбат, Э.Сумъябазар, Л.Анхзаяа нар барилдлаа.
Эрэгтэйчүүдийн -60кг жинд:
В хэсгийг тэргүүлэн барилдсан Б.Сүхбат эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Их Британийн бөхийг, гуравдугаар тойрогт Австрийн бөхийг тус тус цэвэр ялсан ч хагийн аваргын төлөө Испанийн бөхөд торгуулиар ялагдсанаар дагах барилдаан хийх болсон юм. Харин дагах барилдаанд Румыны бөхийг ваза-ари мэхээр ялж хүрэл медалийн төлөө нутаг нэгт Э.Сумъяабазарийг цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн -73 кг жинд:
Л.Анхзаяа эхний тойрогт Испанийн бөхийг, хоёрдугаар тойрогт Польшийн бөхийг тус тус торгуулиар цэвэр ялсан ч гуравдугаар тойрогт өнгөрсөн жилийн Варшавын нээлттэй тэмцээний аварга ОХУ-ын О.Бабгоевт ялагдан тэмцээнээ дуусгасан юм.
Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр үлдсэн жингүүд болох эмэгтэйчүүдийн -63, -70, -78, +78 кг, эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100 кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас О.Цэцэнцэнгэл, Э.Гандиймаа нар барилдана. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхлэх ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх болно.