Олимпийн аварга Р.Силвагийн барилдах эрхийг 2 жилээр хаслаа

Сурталчилгаа
Олимпийн аварга Р.Силвагийн барилдах эрхийг 2 жилээр хаслаа

 

Өнгөрсөн оны ПанАмерикийн наадмын дараах сэргээшийн шинжилгээгээр бүдэрсэн ч тэрээр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй спортын арбитрын шүүхэд зарга мэдүүлж байлаа. Тэр ч бүү хэл эцсийн шийд гараагүй байсан тул оны төгсгөлд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Бразилын их дуулга тэмцээнүүдэд оролцон хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл энэ долоо хоногт түүний шинжилгээний эцсийн хариу гарч, фенотерол хэмээх хориотой бодис хэрэглэсэн нь батлагдсан тул олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ түүний барилдах эрхийг хоёр жилээр хасч буйгаа мэдэгдлээ. Ийнхүү түүний Токио-2020 оны олимпийн их наадамд оролцох боломж үгүй боллоо.

Рио-2016 олимпийн их наадамд манай Д.Сумьяа аваргатай аваргын төлөө хийсэн барилдааны шүүлт шударга бус явагдсан гэдэгтэй Бразилчуудаас бусад нь бүгд санал нийлдэг нь нууц биш. Ямар ч маргаангүйгээр хориотой мэх хийсэн ч Р.Силваг хасах биш нутгийн дэвжээ нь ивээж ваза-ари үнэлгээ өгч байлаа. /Эргэн сануулах үүднээс уг барилдааны бичлэгийг толилуулж байна/ Хоёр бөх 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл найман удаа таарахад таван удаад нь манай бөх ялсан байдаг. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0