Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг Judo Tour ангиллын энэ оны эхний тэмцээн болох Тел Авив гранпри тэмцээн энэ сарын 23-5 өдрүүдэд Израиль улсын Тел Авив хотноо зохион байгуулагдана.
Урьдчилсан мэдүүлгээр 85 орны эрэгтэй 331, эмэгтэй 252, нийт 583 жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байгаа энэ удаагийн Тел Авив гранприд манай улс оролцохгүй. Учир нь энэ өдрүүдэд жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн явагдана.
Тел Авив гран при тэмцээнд анх удаагаа оролцож буй БНСУ-ын баг маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа ба Ан Баул, Ан Чанрим, Чо Гухам зэрэг шилдгүүд багтсан байна. Тэд нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй оролцох бол Япон улсаас Кондо Ами, Ай Шишимэ зэрэг шилдэг эмэгтэй тамирчид бүхий 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцох мэдүүлгээ ирүүлээд байна.
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 21-ний өдрийн 20:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ сугалаа явагдах ба манай сайт шууд дамжуулан үзүүлэх болно.