Токио-2020 хүртэл манай жүдочдыг 10 тэмцээн хүлээж байна

Сурталчилгаа
Токио-2020 хүртэл манай жүдочдыг 10 тэмцээн хүлээж байна

 

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Judo Tour уламжлалт тэмцээнүүдийн хуваарьт энэ оны долоодугаар сард эхлэх Токио-2020 олимпийн их наадмаас шалтгаалан багагүй өөрчлөлт ороод байна. 

Тухайлбал жил бүрийн төгсгөлд явагддаг Мастерс тэмцээн тавдугаар сард Катарын Доха хотноо зохион байгуулагдах хуваарьтай байна. 

2020 оны жүдо бөхийн уламжлалт IJF Tour тэмцээнүүд энэ сарын 23-25 өдрүүдэд Израиль улсад зохион байгуулагдах Тел Авивын гран при тэмцээнээр эхэлнэ. Гэвч энэ сарын 25-26-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах тул Тел Авивын гран при тэмцээнд Монголоос баг тамирчид оролцоно гэхэд эргэлзээтэй. Харин хоёрдугаар сарын 8-9-ний өдрүүдэд Парисын их дуулга тэмцээнд манай жүдоч өргөн бүрэлдэхүүнтэй оролцох нь дамжиггүй. Мөн хоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дюселдорфийн их дуулга тэмцээн хүртэл Европын Братислава, Оберварт гэсэн хоёр нээлттэй тэмцээн байх тул манай тамирчид хоёрдугаар сард уг тэмцээнүүдэд залгуулаад орох магадлалтай. 

Энэ оны онцлох нэгэн тэмцээн бол дөрөвдүгээр сарын 17-19 өдрүүдэд Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.  

Яг одоогийн байдлаар Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Австри улсад долоо хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэлээ эхлүүлээд байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Лхагваа

    Маш өндр бн

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0