ВИДЕО: Жүдо бөхийн дэлхийн чансааг тэргүүлэгчид /эмэгтэй/

Сурталчилгаа
ВИДЕО: Жүдо бөхийн дэлхийн чансааг тэргүүлэгчид /эмэгтэй/

 

IJF буюу олон улсын жүдо бөхийн холбооноос энэ оны хамгийн сүүлийн тэмцээн болох Чиндао Мастерс тэмцээний дараа жин жингийн дэлхийн чансааг шинэчлэн зарлалаа.

Манай сайт жин тус бүрийг тэргүүлэгчдийн энэ онд гаргасан амжилтуудыг нь танилцуулж байгаа ба өнөөдөр эмэгтэйчүүдийн жинд дэлхийн чансааг тэргүүлэгчдийг танилцуулж байна. Эрэгтэй жингүүдэд дэлхийн чансааг тэргүүлэгчидтэй танилцахыг хүсвэл энд дарна уу. 

-48 кг жинд Дариа Билодид /Украйн/

Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Украины алдарт Дариа Билодид энэ жинг 6890 оноотойгоор тэргүүлж байна. Тэрээр энэ жил ДАШТ, Абу Дабыгийн их дуулга, Европын наамамд түрүүлэхийн сацуу Тбилисийн гран при тэмцээнд мөнгөн медаль хүртсэн юм. 

-48 кг жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Билодид

Энэ жинд манай улсаас дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг 9-т, Г.Наранцэцэг 21-т тус тус эрэмбэлэгдэж байна. 

-52 кг жинд Амандине Бучард /Франц/

Дэлхийн аваргын алт, хошой хүрэл медальт Амандине Бучард энэ жил Осакагийн их дуулга, Бакугийн их дуулга, Марракечийн гран при тэмцээнүүдэд түрүүлж, Чиндао Мастерст мөнгө, Европын наадамд хүрэл медаль хүртсэн байна. 

-52 кг жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч А.Бучард 

Энэ жинд манай улсаас залуучуудын олимпийн мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарам 18-д, Б.Хорлоодой 26-д тус тус эрэмбэлэгдэж байна. 

-57 кг жинд Криста Дегучи /Канад/

Дэлхийн аваргын алт, хүрэл медальт К.Дегучи энэ жил ДАШТ, ПанАмерикийн аварга шалгаруулах тэмцээн, Парисын их дуулга, Екатеринбургийн их дуулга, Монтреалын гран при тэмцээнүүдэд түрүүлсэн байна. 

-57 кг жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч К.Дегучи

Энэ жинд манай улсаас олимпийн мөнгө, дэлхийн аварга МУГТ Д.Сумъяа 17-д, Л.Энхрийлэн 40-д тус тус эрэмбэлэгдэж байна. 

-63 кг жинд Кларис Агбегненоу /Франц/

Олимпийн мөнгө, дэлхийн аваргын дөрвөн алт, хошой хүрэл медальт К.Агбегненоу энэ жил ДАШТ, Европын наадам, Парисын их дуулга зэрэг тэмцээнүүдэд түрүүлж Чиндао Мастерс тэмцээнд мөнгөн медаль хүртсэн байна. 

-63 кг жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч К.Агбегненоу

Энэ жинд манай улсаас Б.Ганхайч 15-д, Б.Мөнгөчимэг 41-д тус тус эрэмбэлэгдэж байна. 

-70 кг жинд Гахие Марие /Франц/

Дэлхийн аваргын аваргын мөнгө, хүрэл медальт Францын Гахие Марие энэ жил ДАШТ-д алтан медаль хүртэж дэлхийн аваргын иж бүрэн медальтан боллоо. Мөн түүнчлэн Екатеринбургийн их дуулгад түрүүлж, Чиндао Мастерс тэмцээнд хүрэл медаль хүртсэн байна. 

-70 кг жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Гахие Марие

Энэ жинд манай улсаас Ц.Наранжаргал 68-д эрэмбэлэгдэж байна. 

-78 кг жинд Маделейн Малонга /Франц/

Маделейн Малонга энэ жил дэлхийн аварга болохын сацуу Парисын их дуулга тэмцээнд мөн түрүүлсэн байна. Мөн түүнчлэн Абу Дабыгийн их дуулга, Европын наамад, Бакугийн их дуулга тэмцээнүүдэд хүрэл медаль хүртсэн байна. 

-78 кг жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч М.Малонга

Энэ жинд манай О.Мөнхцэцэг 60-д эрэмбэлэгдэж байна.

+78 кг жинд Ортиз Идалис /Куба/

Олимпийн иж бүрэн медальт Кубын алдарт И.Ортиз энэ жил ПанАмерикийн АШТ, Парисын их дуулга, Дюселдорфийн их дуулга, Хөххотын гран при зэрэг тэмцээнүүдэд түрүүлэхээс гадна Осакагийн их дуулга, ДАШД-т мөнгөн медаль хүртсэн байна. Ийнхүү тэрээр дэлхийн аваргын хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтан боллоо. 

+78 кг жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч И.Ортиз

Энэ жинд манай Э.Гандиймаа 65-д эрэмбэлэгдэж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0