Жүдо бөхийн жин тус бүрийн шилдэг тамирчдын цуглаан Чиндао Мастерс тэмцээний хоёр дахь өдрийн медалийн төлөөх барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг жингүүдийн барилдаан явагдаж манай улсаас дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саеид Моллай тэргүүтэй зургаан бөх барилдлаа. Харамсалтай нь өнөөдөр барилдсан бөхчүүдээс маань медалийн төлөө барилдах бөх гарсангүй.