ТОЙМ: Дэлхийн шилдгүүдийн барилдаан нэмэлт цагт шийдэгдэж байна
ТОЙМ: Дэлхийн шилдгүүдийн барилдаан нэмэлт цагт шийдэгдэж байна

Сурталчилгаа
ТОЙМ: Дэлхийн шилдгүүдийн барилдаан нэмэлт цагт шийдэгдэж байна

 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингүүдэд манай улсаас МУГТ М.Уранцэцэг, хөдөлмөрийн баатар Д.Сумьяа тэргүүтэй 10 бөх барилдаж байна. 

Уг тэмцээн БНХАУ-д зохион байгуулагдаж буй тул хэсгийн барилдаануудыг шууд дамжуулах боломжгүй байгаа тул манай сайт тэмцээний явцын мэдээллийг шуурхай мэдээлж байна. 

Манай тамирчид одоогийн байдлаар:

Эрэгтэйчүүдийн -60 кг жин: 

  • Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Л.Өнөболд эхний тойрогт Бразилын Такаватаке Эриктэй барилдан нэмэлт цагт ялж хоёрдугаар тойрогт Италийн Лука Мхейдзитэй барилдан торгуулиар цэвэр яллаа.
  • Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин эхний тойрогт Украйны Артём Лесиуктай барилдан нэмэлт цагт торгуулиар ялагдлаа. Уг барилдаанд манай бөх вазаригаар тэргүүлж байсан ч цагийн төгсгөлд ваза-ари алдан нэмэлт цагийн барилдаан гарсан юм. 
  • Дэлхийн аварга Г.Болдбаатар эхний тойрогт Германы бөхтэй барилдан Моритз Плафкитэй барилдан нэмэлт цагт ваза-аригаар ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Эрэгтэйчүүдийн -66 кг жин:

  • Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөсөн ба хоёрдугаар тойрогт Италийн Килиан Влоучтэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялсан. Улмаар гуравдугаар тойрогт БНХАУ-ын бөхтэй барилдана.
  • Г.Хэрлэн мөн эхний тойрогт гоц мөргөсөн ба хоёрдугаар тойрогт Германы бөхийг нэмэлт цагт ваза-ари мэхээр яллаа. Гуравдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Нижат Шихализадатай барилдана. 

Эмэгтэйчүүдийн -48 кг жин:

  • МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт Мексикийн бөхийг торгуулиар цэвэр ялсан. Улмаар хоёрдугаар тойрогт Азербайжаны Лейла Алиеватай барилдан цэвэр яллаа. 
  • Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Г.Наранцэцэг эхний тойрогт олимп, дэлхийн хүрэл медальт Унгарын Цэрновицки Эватай барилдан ваза-ари мэхээр яллаа. Хоёрдугаар тойрогт Португалийн Коста Катаринатай барилдана. 

Эмэгтэйчүүдийн -52кг жин:

  • Б.Хорлоодой эхний тойрогт Гвиней-Бисау улсын жүдоч Цезар Такианатай барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр яллаа. 
  • Харин D хэсэгт залуучуудын олимпийн мөнгө, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам эхний тойрогт БНСУ-ын Пак Да Солтой барилдан нэмэлт цагт ялагдлаа. 

Эмэгтэйчүүдийн -57 кг жин:

  • Олимпийн мөнгө, дэлхийн аваргын алт, хошой хүрэл медальт, Мастерс тэмцээний дөрвөн удаагийн аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа аварга эхний тойрогт дэлхийн аваргын мөнгөн медальт Францын залуу тамирчин Сара Леониетэй барилдан ялагдал хүлээж тэмцээнээ дуусгалаа. 

Манай сайт хэсгийн барилдааны тойм мэдээг цаг алдалгүй шуурхай мэдээлнэ.

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0