Жүдо бөхийн дэлхийн чансаа олгох "Hong Kong Asia Open-2019" тэмцээний эхний өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг жингүүдийн барилдаан явагдана. Энэхүү тэмцээнд манай улсаас нийт 21 тамирчин оролцож байгаагаас өнөөдөр МУГТ Б.Мөнгөнчимэг тэргүүтэй 16 тамирчин барилдаж байна.
Одоогийн байдлаар манай бөхчүүд:
- Эрэгтэйчүүдийн -60кг жинд: Ж.Амарболд эхний тойрогт Хонг Конгийнг бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Энэтхэгийн бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Хонг Конгийн бөхийг цэвэр ялж хүрэл медалийн төлөө Францын бөхтэй барилдах эрхтэй боллоо.
- Эрэгтэйчүүдийн -66кг жинд: А хэсэгт С.Чинзориг Маракко улсын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа. В хэсгийг тэргүүлэн барилдаж буй Н.Мөнхбаяр хагас шигшээд Казахстаны бөхтэй, С хэсгийг тэргүүлэн барилдаж буй Б.Эрхэмбаяр Францын бөхтэй тус тус хагас шигшээд барилдана. D хэсэгт Б.Мөнхчулуун дагах барилдаанд Казахстаны бөхөд ялагдснаар шагналт байранд орлоо.
- Эрэгтэйчүүдийн -73кг жинд: Г.Болор-Очир, Г.Чойжилсүрэн нар дагах барилдаан хийнэ.
- Эмэгтэйчүүдийн -48кг жинд: А хэсгээс Г.Бүрнээбаяр, С хэсгээс Г.Наранцэцэг нар тус тус хагас шигшээд барилдана.
- Эмэгтэйчүүдийн -52кг жинд: Э.Бадамгарав дагах барилдаанд Тайландын бөхтэй барилдана.
- Эмэгтэйчүүдийн -57кг жинд: Б.Алтанцэцэг хагас шигшээд БНСУ-ын Квон Юужёонтой барилдана. Харин В.Мягмардорж эхний тойрогт Тайванийн бөхөд ялагдан тэмцээнээ дуусгаад байна.
- Эмэгтэйчүүдийн -63кг жинг тэргүүлэн барилдаж буй МУГТ Б.Мөнгөнчимэг хагас шигшээд БНСУ-ын Чой Еунсолтой барилдана. Ц.Номин, Л.Дэлгэрмаа нар эхний тойрогтоо ялагдан тэмцээнээ дуусгалаа. D хэсэгт Э.Нямгэрэл дагах барилдаанд ялагдснаар шагналт байранд орлоо.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Яанаа хонконг зардал багатай блгүй дэ