LIVE: Г.Одбаяр дэлхийн аварга Сойчи Хашимототой хэсгийн аваргын төлөө барилдана

Сурталчилгаа
LIVE: Г.Одбаяр дэлхийн аварга Сойчи Хашимототой хэсгийн аваргын төлөө барилдана

 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73кг, -81кг, эмэгтэйчүүдийн -63кг, -70кг жингүүдэд манай улсаас Г.Одбаяр, О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, Б.Ганхайч нарын дөрвөн бөх барилдаж байна.

Одоогийн байдлаар манай бөхчүүд:

  • Эрэгтэйчүүдийн -81кг жинд манайхнаас хоёр бөх барилдаж байгаа ба С хэсэгт Н.Дагвасүрэн эхний тойргийн барилдаандаа Латвийн бөхийг цэвэр ялсан. Улмаар хоёрдугаар тойрогт Австралийн бөхийг ваза-ари үнэлгээгээр ялсан. Гуравдугаар дэвжээнээ дэлхийн хошой мөнгөн медальт Японы Фужирава Сотаротой барилдан торгуулиар ялагдал хүлээлээ.  
  • Мөн жингийн В хэсэгт О.Ууганбаатар хоёрдугаар тойрогт Румын улсын жүдоч Висан Владтай барилдан гарт өчих мэхээр цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт Узбекситаны Расулов Камолиддинтэй барилдан цэвэр ялагдлаа.
  • Эмэгтэйчүүдийн -63кг жинд ОУХМ Б.Ганхайч Испани улсын жүдочтой барилдан торгуулиар ялагдал хүлээн тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн -73кг жинд дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр хоёрдугаар тойрогт олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Бельгийн Ван Тичелт Дирктэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт Авсрийн залуу бөхтэй барилдан цэвэр яллаа.

Харин яг одоо хэсгийн аваргын төлөө тэрээр дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Японы алдарт Сойчи Хашимототой барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь дөрвөн удаа учраа таарч байсан. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Дөрөвдүгээр дэвжээг шууд үзэх:

Жич: Та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0