Хоёр хоногийн дараа жүдо бөхийн Абу Дабыгийн их дуулга тэмцээн эхэлнэ. /10 дугаар сарын 24-26/
Уг тэмцээнд урьдчилсан байдлаар 104 орны 603 жүдоч оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Жин жингийн олон хүчтэнүүд хуран цуглах ч жүдо бөх сонирхогчдын анхаарлын төвд эмэгтэйчүүдийн -48кг жинд хүч үзэх дэлхийн аваргуудын хоёр дахь дуэл ороод байгаа нь дамжиггүй. Энэ бол мэдээж дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг болон Украины залуу аварга Дариа Билодид нар юм. Тэд хэн хэн нь Абу Дабыгийн их дуулга тэмцээнд оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа.
2018 оноос бүтэн жилийн турш жудо бөх сонирхогчдын хүсэн хүлээсэн барилдаанаар нэрлэгдэж, хоорондоо тааралгүй явсаар өнгөрөгч дэлхийн аваргын хагас шигшээд анх удаа учраа таарсан юм. Дэлхийн аваргын хагас шигшээ хүртэл бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан Урнаа гавьяат Д.Билодидтой барилдахдаа ялимгүй яарчих шиг болсон. Учраа бөх нь ч манай аваргыг нэлээдгүй судалж гарч ирсэн мэдээж. Өөрийнх нь дархан мэхийг өөрт нь хийчихсэн.
Энэ оны дэлхийн аваргаас Монгол улсын цорын ганц медалийг авчирсан МУГТ М.Уранцэцэгийн дэлхийн аваргаар барилдсан бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Өнгөрсөн оны Абу Дабыгийн их дуулга тэмцээнд Монгол бөхчүүдээс цорын ганц медалийг (алтан медаль) хүртсэн МУГТ М.Уранцэцэг энэ жил залуу аваргаас даагаа нэхэж эх орныхоо нэрийг дуурсгахыг хүсэн ерөөж байна.
Манай сайт уламжлал ёсоор жүдо бөхийн Абу Дабыгийн их дуулга тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэх болно.
Хэзээ эхлэх вэ Абу даби
Хэзээ эхлэх вэ Абу даби
өлөн гичийг одоо алах хэрэгтэй
...